• АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /

Захирлын мэндчилгээ

Эрхэм Таны энэ ѳдрийн амар амгаланг эрье

 

Бид Танд Монгол Улсын ууган нх сургуулиудын нэг АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Тѳв Эмнэлгийн зорилго, үйл ажиллагаагаа энэхүү цахим хуудсаараа дамжуулан танилцуулж байна.Нүүр Ам Судлалын Тѳв Эмнэлэг нь 2000 онд тухайн үеийн АУИС-ийн захирлын тушаалаар сургалтын суурь баазыг улам ѳргѳжүүлэх зорилгоор их сургуулийн дэргэдэх анхны бие даасан үйл ажиллагаатай байгуулагдсан билээ. Үүний дүнд бид дэлхий нийттэй хѳл нийлүүлэн алхаж, орчин үеийн стандартад нийцсэн орчин, нѳхцлийг бий болгосноор резидент эмч, оюутнуудын суралцах идэвхи, мэдлэг чадварыг дэмжсэн чухал алхам болсон тѳдийгүй үндэсний боловсон хүчнийг бэлтгэх үсрэнгүй үр дүнг цогцлоосон юм.Түүнчлэн хүн амын дунд зонхилон тохиолдох шүд, эрүү нүүр орчмын ѳвчин эмгэг, согог гажгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний асуудлыг цогцоор нь чанартай шийдээд зогсохгүй сургалт-эрдэм шинжилгээ-эмнэл зүйн үйл ажиллагааны нэгдлийг хангасан чухал ажлуудыг амжилттай хослуулан ажиллаж байна. Тѳв эмнэлгийн оношилгоо эмчилгээг зѳвлѳх зэргийн нарийн мэргэшсэн эмч, профессоруудын баг хамт олон хариуцаж, чанартай үйлчилгээг үзүүлдэг билээ. Эдгээр эмч, профессоруудын удирдлага дор резидент эмч, оюутнуудыг дадлагажуулан, мэргэжлийн ёс зүйтэй, эмнэлгийн ѳндѳр чадавхи бүхий хариуцлагатай, хүнлэг, харилцаа хандлагыг эрхэм болгосон боловсон хүчинг тѳгсгѳж байгаа тѳдийгүй тѳгсѳгчид маань ч Монгол орны ѳнцѳг булан бүрт ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлсэн сайн эмч нар болж байгааг дуулгахад таатай байна. Дэлхий дахин даяарчлагдаж, хүний нийгэм хурдацтай хѳгжихийн хирээр бид эрүүл мэндийн олон тулгамдсан сорилтуудтай нүүр тулж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бид дэлхийн анагаах ухааны чиг хандлагаас тасралтгүй суралцаж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ѳндѳр хариуцлага тавин, ѳргѳсѳн тангарагтаа үнэнч байж, хичээн ажиллацгааж байгаа билээ. Иргэн та ч ирээдүй хойчийнхоо тѳлѳѳ эрүүл мэнддээ анхаарч, үр хүүхэд, гэр бүлийнхээ сайн сайхны тѳлѳѳ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, чанартай амьдралыг бүтээнэ гэдэгт итгэйтэй байна.

Нүүр Ам Судлалын Тѳв эмнэлгийн цахим хуудсаар тавтай морилно уу?

Иргэн бүр эрүүл байх болтугай!

 

АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр batbayar.b@mnums.edu.mn mnumscdh@mnums.edu.mn

Үнэт зүйл

  • Эмнэлэг, түүний харъяа албад, тасгуудын эрхэмлэх зүйл бол:
  • Тус байгууллагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бүтээсэн хамгийн зөв шийдэл бүхий эмчилгээ, үйлчилгээ НАСТЭ-ийн хамт олны сэтгэлд хүрсэн эвсэг найрсаг харилцаа Ажилтан бүрийн идэвх чармайлт, итгэл, нэр хүнд, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хүндэтгэл Өөрийгөө хөгжүүлэх чадвар, бие биеэ тусалж дэмжих, энэ бүхнээр бахархах бахархал мөн.
  • Ажилтан бүр НАСТЭ-ийн эрхэмлэх үнэт зүйлсээр бахархаж, тэрхүү үнэт зүйлсийг бүтээлцэж буй өөрөөрөө, хамт олон байгууллагаараа, эзэмшсэн мэргэжлээрээ, эрхэлж буй ажлаараа бахархаж, байгууллага, хамт олныхоо нэр хүндийг өргөж явах нь ажилтан бүрийн хүндтэй үүрэг байна.
  • Ажилтнууд нэгдмэл нэг үзэл санаатай байж, нэгдсэн удирдлага дор, бие биедээ тусалж дэмжин, НАСТЭ-ийн эрхэм зорилтод хүрэх арга замыг хамтдаа бий болгоход ажилтан бүрийн үүрэг, хариуцлага, эрмэлзэл чиглэгдэнэ.
  • Ажилтан бүр гүйцэтгэж буй ажилдаа идэвх чармайлт гарган ажиллаж, амжилтаа ахиулах, хамт олныг тэргүүлэгч байх эрмэлзэлтэй, орчиндоо идэвхтэй байж, өөрийгөө хөгжүүлэх чадвартай байна.
  • Эмнэлгийн үнэт зүйлсийг хүндэтгэж, хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, эмчилгээ үйлчилгээний чанарыг дээдлэх, үйлчлүүлэгчид хүндэтгэлтэй, уриалгахан хандаж, соёлтой, шуурхай үйлчлэх зарчмыг баримталж, сахилга баттай, хариуцлага хүлээх чадвартай, хийсэн ажлаа тайлагнаж, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, бусадтай найрсаг харилцаа, холбоотой байх нь ажилтан бүрийн эрхэм чанар байх болно.

Эрхэм зорилго

  • Хүн амд нотолгоонд суурилсан нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай,
  • түргэн шуурхай үзүүлж,
  • сургалт-эрдэм шинжилгээ-эмнэл зүйн үйл ажиллагааны нэгдлийг ханган,
  • суралцагсдын эмнэл зүйн сургалтын суралцах орчин болон эмчилгээ үйлчилгээ явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Алсын хараа

Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн, оношилгоо, эмчилгээ, сургалт, судлагаагаар манлайлагч үндэсний тэргүүлэх Их сургуулийн эмнэлэг байх