Эрхэм Таны энэ ѳдрийн амар амгаланг эрье
Бид Танд Монгол Улсын ууган нх сургуулиудын нэг АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Тѳв Эмнэлгийн зорилго, үйл ажиллагаагаа энэхүү цахим хуудсаараа дамжуулан танилцуулж байна.Нүүр Ам Судлалын Тѳв Эмнэлэг нь 2000 онд тухайн үеийн АУИС-ийн захирлын тушаалаар сургалтын суурь баазыг улам ѳргѳжүүлэх зорилгоор их сургуулийн дэргэдэх анхны бие даасан үйл ажиллагаатай байгуулагдсан билээ. Үүний дүнд бид дэлхий нийттэй хѳл нийлүүлэн алхаж, орчин үеийн стандартад нийцсэн орчин, нѳхцлийг бий болгосноор резидент эмч, оюутнуудын суралцах идэвхи, мэдлэг чадварыг дэмжсэн чухал алхам болсон тѳдийгүй үндэсний боловсон хүчнийг бэлтгэх үсрэнгүй үр дүнг цогцлоосон юм.Түүнчлэн хүн амын дунд зонхилон тохиолдох шүд, эрүү нүүр орчмын ѳвчин эмгэг, согог гажгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний асуудлыг цогцоор нь чанартай шийдээд зогсохгүй сургалт-эрдэм шинжилгээ-эмнэл зүйн үйл ажиллагааны нэгдлийг хангасан чухал ажлуудыг амжилттай хослуулан ажиллаж байна. Тѳв эмнэлгийн оношилгоо эмчилгээг зѳвлѳх зэргийн нарийн мэргэшсэн эмч, профессоруудын баг хамт олон хариуцаж, чанартай үйлчилгээг үзүүлдэг билээ. Эдгээр эмч, профессоруудын удирдлага дор резидент эмч, оюутнуудыг дадлагажуулан, мэргэжлийн ёс зүйтэй, эмнэлгийн ѳндѳр чадавхи бүхий хариуцлагатай, хүнлэг, харилцаа хандлагыг эрхэм болгосон боловсон хүчинг тѳгсгѳж байгаа тѳдийгүй тѳгсѳгчид маань ч Монгол орны ѳнцѳг булан бүрт ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлсэн сайн эмч нар болж байгааг дуулгахад таатай байна. Дэлхий дахин даяарчлагдаж, хүний нийгэм хурдацтай хѳгжихийн хирээр бид эрүүл мэндийн олон тулгамдсан сорилтуудтай нүүр тулж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бид дэлхийн анагаах ухааны чиг хандлагаас тасралтгүй суралцаж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ѳндѳр хариуцлага тавин, ѳргѳсѳн тангарагтаа үнэнч байж, хичээн ажиллацгааж байгаа билээ. Иргэн та ч ирээдүй хойчийнхоо тѳлѳѳ эрүүл мэнддээ анхаарч, үр хүүхэд, гэр бүлийнхээ сайн сайхны тѳлѳѳ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, чанартай амьдралыг бүтээнэ гэдэгт итгэйтэй байна.
Нүүр Ам Судлалын Тѳв эмнэлгийн цахим хуудсаар тавтай морилно уу?
Иргэн бүр эрүүл байх болтугай!
АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр
batbayar.b@mnums.edu.mn
mnumscdh@mnums.edu.mn