• АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /

Түүхэн замнал

01

1997

1997 оны 09 сарын 19-ны өдөр Финлянд Улсын Засгийн Газар, Финляндын Олон улсын тусламжийн ЛКА байгууллага, Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн хамтарсан “Амны хөндийн эрүүл мэнд” төсөл хэрэгжиж, 2000 онд дууссанаар төслийн хүрээнд байгуулагдсан Шүдний иж бүрэн клиникийг АУИС-ийн Нүүр ам судлалын сургуульд хүлээлгэн өгч, тухайн үед “Төгсөлтийн Дараах Сургалтын Төв” нэртэйгээр эмнэлгийн үйл ажиллагааг нүүр амны өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр ажиллуулж эхэлсэн нь НАСТЭ-ийн эх суурь болон тавигдсан билээ.

03

2008

2008 онд НАСС-ын эмнэлэг нь ЭМШУИС-ийн захирлын 2008 оны 1 сарын 22 өдрийн А/06 “Эрхэс” зөвлөх поликлиникт харьяалагдсан ба “Эрхэс” шүдний клиник нэртэйгээр 11 эмч, 2 сувилагч, 1 дүн бүртгэгчийн орон тоотой ажиллаж байв.

04

2011

2 сувилагч, 1 дүн бүртгэгчийн орон тоотой ажиллаж байв.

“Эрхэс” шүдний клиник нь 2011 оны 11 сард ЭМШУИС-ийн НАСС-ийн “Шүд Эрүү Нүүрний Эмнэлэг” болон өргөжиж 40 үзлэгийн суудал, нүүр амны дүрс оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 5 тасаг (Нүүр амны эмчилгээний тасаг, Нүүр амны мэс заслын тасаг, Нүүр амны согог гажиг заслын тасаг, Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тасаг, Шүдний, Нүүр амны дүрс оношилгооны хэсэг, ариутгалын хэсэг) 1 кабинет, 34 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр нүүр ам судлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааг дараах бүрэлдэхүүнтэйгээр явуулж байсан. 2007 онд “Шүдний Имплантын төв”, 2008 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж үзүүлэх” кабинет, 2007 онд Уруул тагнайн төрөлхийн согогтой хүүхдийн хэл, яриа заслын кабинет, 2011.09 сард Сонсгол Хэл, яриа заслын кабинет тус тус байгуулагдан эмч нарийн мэргэжлийн  эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

05

2017

2017 онд 32 үзлэгийн машинтай, 40-50 хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай, 1650 мкв бүхий зургаан давхар НАСЭмнэлэгийн байрыг байгуулан ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. АШУҮИС-ийн захирлын 2021 оны 10 сарын 04 өдрийн А206 тоот тушаалаар НАСС-ийн эмнэлгийг их сургуулийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт руу шилжүүлж, бие даалган Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг байгуулагдсан. НАСТЭ-д нийт 70 эмч, сувилагч, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нүүр амны эмчилгээ, нүүр амны согог засал, нүүр амны мэс засал, нүүр амны гажиг засал, хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэх, дүрс оношилгоо, нүүр амны технологийн чиглэлүүдээр эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.

0

2021

2021 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн харьяа Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгож эхэлсэн ба Нүүр Ам Судлалын Төв эмнэлэг болсон.