НАСТЭ-ийн НАМЗ-ын тасгийн эмнэл зүйн үйл ажиллагааны чиглэл
- Хүзүү толгой орчмын болон амны хөндийн хавдар, шүдний болон шүдний бус гаралтай уйланхай, хавдар төст өвчний эд, эсийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээ
- Энгийн болон мэс заслын аргаар шүд авах, шүдний сурвалжийн орой тайрах
- Саатсан болон хагас саатсан, илүү шүд авах болон шүд цонхлох мэс ажилбар
- Шүдний суулгацын /имплант/ болон шүдэлбэрт бэлтгэх мэс заслын эмчилгээ
- Эрүү нүүр орчмын бүх төрлийн /зөөлөн эд, шүд, эрүү, хоншоор, шанаа ясны/ гэмтлийн мэс заслын эмчилгээ
- Нүүрний хэлбэр алдагдал болон гажиг, согогийн нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ
- Төрөлхийн уруул тагнайн сэтэрхийн оношилгоо, эмчилгээ
- Шүлсний булчирхайн эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ
- Нүүрний болон гурамсан мэдрэлийн эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ