АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 67 ДАХЬ УДААГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” нэгдсэн хуралдааны үеэр НАСС-ийн НАСЗ-ын тэнхимтэй хамтран ажилладаг Япон улсын иргэн Йошихито Найто-г "АШУҮИС-ийн Зочин профессор" цолыг гардуулав.


Ахисан түвшний сургалтад суралцагч НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн докторант Г.Батболд "Хүүхдийн шүд цоорох өвчнийг орчны хүчин зүйлстэй холбон судалсан дүн" сэдэвт бүтээлээр АШУҮИС-ийн Ректорын нэрэмжит судалгааны тэтгэлгийн батламж гардан авлаа.

АШУҮИС-ийн НАСС-ийн багш, эрдэмтэн судлаачид 2024 онд Elsevier компанийн "SCOPUS" олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээр АШУҮИС-ийн ШУТДС-ийн журмын дагуу бүтээлийн урамшуулал, батламжийг гардан авлаа.
Хариуцлагатай зохиогчоор:
1. НАСС-ийн НАЭ-ний тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Ж.Үржинлхам
2. НАСС-ийн Захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр
3. НАСС-ийн НАМЗ-ын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Б.Энх-Орчлон нар

Нэгдүгээр зохиогчоор
1. НАСС-ийн ШТЭСЭ-ний тэнхимийн багш, АУ-ны доктор Э.Нямсүрэн

Хамтран зохиогчоор
1. НАСС-ийн НАГЗ-ын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Од
2. НАСС-ийн НАСЗ-ын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Сапаар
3. НАСС-ийн НАГЗ-ын тэнхимийн багш, АУ-ны доктор Х.Цэндсүрэн

Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр 2025 оноос эхлэн хэрэгжүүлэх ахисан түвшний судалгааны төслийн удирдагчаар НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ж.Дэлгэрцэцэгийн судалгаа шалгарч, төсөл хэрэгжүүлэх батламжаа гардан авлаа.

Ийнхүү жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 67 дахь удаагийн Эрдмийн чуулганаа манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэлээ.