Улаанбаатар Цахилгаан Түгээх Станцын ажилчдад “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалт зохион байгууллаа.
АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхим, НАСТЭ-ийн Нүүр амны эрүүл ахуйн тасаг хамтран Улаанбаатар цахилгаан түгээх станцын 45 ажилтанд “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд хамрагдагсдын 80 гаруй хувь нь эрэгтэй хүмүүс байсан бөгөөд шүдний чулуу, шүдний тулгуур эдийн өвчний хүндрэл, шүд цоорох өвчин нь ерөнхий биеийн өвчний суурь болдог зэрэг ойлголтыг авсан бөгөөд цаашлаад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, дахин цуврал сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.