• АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
    • АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГ
    • /
“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Эмнэлгийн менежмент” сэдэвт олон улсын сургалт, семинарыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын захирал, удирдлага, менежер, эдийн засагч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарыг хамруулж амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт, семинарт танхимаар 200, цахимаар 250 гаруй оролцогчдыг хамруулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эмнэлгийн хөгжлийн газрын дарга АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндавга, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал ТБУ-ны доктор, дэд профессор Л.Хоролсүрэн, Эрдмийн сургуулийн Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, Франц улсын Клермонт Оверни их сургуулийн олон улсын хөгжлийн сургалт, судалгааны сангийн ТУЗ-ийн гишүүн хүндэт профессор Жаки Матоннат, Аль-Фарабигийн нэрэмжит Казакын үндэсний их сургуулийн Эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Наталья Глушкова, Турк улсын Анкарагийн их сургуулийн эрүүл мэндийн бодлогын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Мехтап Шакмак Барсбеи, Тайван улсын Каошюн анагаах ухааны их сургуулийн эрүүл мэндийн удирдлага, анагаах ухааны мэдээлэл зүйн тэнхимийн багш АУ-ны доктор, профессор Хао-Юун Као нарын эрдэмтэн профессоруудаар эмнэлгийн гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар ба үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж шийдвэр гаргалтанд ашиглах, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулж, үр ашигтай ажиллах менежментийг нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцын удирдлага ба загварчлал сэдвийн дор сургалт зохион байгуулав.

Түүнчлэн эмнэлгийн гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцын удирдлага ба загварчлалаар семинар зохион байгуулснаараа онцлогтой юм.

Caption